Posts

Showing posts from August, 2017

10 жилийн дараах өөртөө бичих захидал

Юун түрүүнд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе чиний ардаа үлдээсэн өнгөрсөн үеэс мэндчилж байна.  Яг одоо би хаана байна вэ?  Мөрөөдөж байсан компанийхаа урд нь машинаа байрлуулчихаад ажлын өрөө рүүгээ алхаж байна уу, “Болор цом” наадмын шүүгчээр сууж байна уу, баяр баясгалан болсон бяцхан хүүгээ цэцэрлэгээс нь авчихаад гэр лүүгээ тэмүүлж байна уу, хувийн сургуулиа байгуулчихсан хүүхдүүдийн инээд цалгисан өргөөний эзэн болчихсон зогсож байна уу эсвэл бүр хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх ажилд гар бие оролцоод сэтгэлдээ итгэлийн галыг бадамлуулан сууж байна уу? Эдгээрийн аль нэг нь таарч байвал оюутан цагтаа тодорхойлсон зорилго мөрөөдлөө бодит байдал болгохоор тэмүүлж бас хөдөлмөрлөж чадсан байна гэж магтах нь зүйтэй байх. Тэртээ 10 жилийн өмнөх БИ одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хариулахад хэцүү байж магадгүй тиймээс өнгөрсөн үеийн Би-г тодорхойлъё. Хичээл болгоныг өөрийнхөө чадах чинээгээрээ суралцдаг хөдөлмөрч, үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа клубээ сургуульдаа нэр хү...

Амьдралын өнгө \Хар хөх\

I    Сүүлийн үед хичээл, шалгалт ихтэй ч хэдэн сарын өмнө хуучин харилцаагаа сэргээсэн залуутайгаа үерхээд энэ дэлхий бүхэлдээ минийх юм шиг санагдаж жаргалдаа ташууран зовлон гэж юу байдгийг умартсан мөчүүд байлаа. Нэг мэдэхэд хичээлийн жилийн хамгийн сүүлийн өдөр болж шалгалтаа өгчихөөд инт?рн?т ортол 9 дэх жилдээ найзалж байгаа  Заяагаас яаралтай холбогдох чат ирсэн байна. Утсаа алдчихсан байсан тул надтай холбогдох ганц найдвар нь тэр. Aнгийн охины утсыг царайчилж найз руугаа ярихад Tөгсөө гэх найзын маань ээж яаралтай уулзъя гээд уйлсан янзтай яриад байна. 2 цагт багшийн дээд дээр уулзхаар цаг товлоод очлоо. Жил гаран уулзаагүй Туяа , сүүлийн үед эмнэлэгт хэвтэж байгаа Төгсийн ээж мөн багаасаа нөхөрлөсөн Заяа, Гэрэлээтэй нийлээд 5 уулаа уулзав. Хоорондоо мэнд ус мэдэлцсэний дараа хэсэг анир чимээгүйд автана. Дотроо юу болсныг мэдэх хүсэл буцалж байсан ч хэсэг хугацааны дараа хэрхэн шоконд орохоо мэдэхгүй сууж байтал охин маань тархины хорт хавдартай болсон гэж за...