Posts

Showing posts from October, 2018

Гутал

Image
Үнэтэй, хямдхан, урт, богино, намхан, өндөр өсгийтэй гээд төрөл бүрийн гуталнууд  дэлгүүрийн лангуун дээр өрөөсөн чигээрээ хажуугаар зөрж өнгөрсөн хүмүүсийн гар бас харцанд элэгдэж шинэ гэдэг утгаа бага багаар алдсаар хэн нэгэнд худалдагдах үед анхных шигээ байж чадаагүйдээ сэтгэл дундуур ч нөгөө талаар одоо л нийтийн биш хэн нэгний гэх тодотголтой болж буйдаа сэтгэл ханамжтай байлаа. Гэтэл худалдаж авсан хүн маань эрэгтэй байсан тул ихэд гайхаж байтал намайг бэлэгний хайрцганд  их л сэтгэл гарган эвтэйхэн хийгээд аваад гарав. Хэсэг хугацааны дараа хайрцгийг нээж намайг харсан тэр бүсгүйн нүдийг би хэзээ ч мартахгүй байх аа. Бяцхан охинд удаан хугацаанд нэхсэн бяцхан хав гөлөгийг харж буй мэт хайрын оч гялалзлаа . . . Би энэ харцыг марталгүй удаан хугацаанд туулах замын хүнд хэцүү, хол ойрыг үл харгалзан  тэр бүсгүйн бяцхан хөлийг гэмтээж өвтгөлгүй хүссэн газарт нь итгэл төгс хүргэж чадах унаа мэт байхыг хичээж билээ. Миний хичээл зүтгэл талаар болж эхлэв. Учир нь тэр...

Гэрэл

Image
Лааны гэрэл Үдшийн бүрий болж саяхан асаасан гэрэлд  хонь, хургаа ялгаж байгаад орж ирсэн балчир хүүхдүүд, гүүгээ сааж, гүү барьчихаад орж ирж байгаа гэрийн эзэд, гэр дээр гаргасан хавтантай ааруулаа хурааж  буй буурай эмээ, айраг бүрж, эмээлийн тохом өнгөлж буй өвөө бүгд хоолны цаг болсон тул ширээний ард өөр өөрсдийн адуу, цэцэг, нохой гэх мэт зурагтай аяганууддаа аягалаад удаагүй байгаа хоолоо ойр зуурын өөрсдийн өдрийн бүхий л паян, ойр зуурын бэлчээр, цаг агаар, нөхцөл байдлаа хуваалцан бяцхан үрсийн шаагих чимээг хачираа болгон амтархан хооллож дуусаад буцаад л өөр өөрсдийн хуваөрьт ажлаа хийхээр одоцгооно. Анивчдаг гэрэл Ажилдаа дарагдаж, даргадаа зэмлүүлсэн ажилчин шоргоолжнууд, шалгалтуудаа өгч дуусаад сэтгэл нь амарсан хүний тооноос хасагдсан оюутнууд, гэртээ өдөр бүр гэрийн ажил, хоол унднаас өөр зүйл хийгээд залхсан эмэгтэйчүүд, биe физиологийн шаардлагаа хангах гэсэн залуучууд төрөл бүрийн л хүмүүс цугласан байхад зарим нь энд өөр өөрсдийн ажил үүргээ биeлүүлж...