Гэрэл

Лааны гэрэл
Үдшийн бүрий болж саяхан асаасан гэрэлд  хонь, хургаа ялгаж байгаад орж ирсэн балчир хүүхдүүд, гүүгээ сааж, гүү барьчихаад орж ирж байгаа гэрийн эзэд, гэр дээр гаргасан хавтантай ааруулаа хурааж  буй буурай эмээ, айраг бүрж, эмээлийн тохом өнгөлж буй өвөө бүгд хоолны цаг болсон тул ширээний ард өөр өөрсдийн адуу, цэцэг, нохой гэх мэт зурагтай аяганууддаа аягалаад удаагүй байгаа хоолоо ойр зуурын өөрсдийн өдрийн бүхий л паян, ойр зуурын бэлчээр, цаг агаар, нөхцөл байдлаа хуваалцан бяцхан үрсийн шаагих чимээг хачираа болгон амтархан хооллож дуусаад буцаад л өөр өөрсдийн хуваөрьт ажлаа хийхээр одоцгооно.
Анивчдаг гэрэл
Ажилдаа дарагдаж, даргадаа зэмлүүлсэн ажилчин шоргоолжнууд, шалгалтуудаа өгч дуусаад сэтгэл нь амарсан хүний тооноос хасагдсан оюутнууд, гэртээ өдөр бүр гэрийн ажил, хоол унднаас өөр зүйл хийгээд залхсан эмэгтэйчүүд, биe физиологийн шаардлагаа хангах гэсэн залуучууд төрөл бүрийн л хүмүүс цугласан байхад зарим нь энд өөр өөрсдийн ажил үүргээ биeлүүлж буй хэсэг хүмүүс ч бас байх юм. Тэдний энд ирсэн бодол, зорилго нь ч бас харилцан адилгүй өөр байлаа. Ихэнх нь өөрсдийнхөө хүслээ биeлүүлэхчих санаатай үзэх ч бүгд тийм байсангүй. Би тэдний хувьд хөгжимийн аянд бүжиглэхэд өөртөө итгэх итгэл, бусдаас санаа зовох ичгүүрийг нь багасгах гэж тэдгээр хүмүүсээс ялгаагүй өөр өөр гэрлээр өөр өөр давтамжаар анивчин үүрийн 5 жингээр ажлын цаг эхэлхэд сая нэг амьсгаа аван амрах сөхөө гарлаа.
Жижигхэн гэрэл
Сүүлийн үeд биe жижиг ч бэлчээр нь том гэдэг үг надад зориулагдсан мэт санагдах боллоо. Учир юу гэвэл би өдөр бүр ногоон халаад өмссөн хүний толгойд байх төдийгүй миний хардаг зүйлс үнэхээр сэтгэл эмтрэм, зүрх шархлам байдаг. Зай завсаргүй амрах сөхөөгүй өдөр хоног үргэлжилсээр. Бяцхан хүү түргэнээр яаралтай хагалгаанд орох хэрэгтэй болсон тул ахиад л миний ажил эхлэх нь тэр. Хэдэн мм ч зөрж болохгүй тэр бяцхан эрхтнүүдийг тод сайн харах гол багаж нь байж чаддаг өөрөөрөө бахархаж байна. Би асаалттай байх мөч бүхэнд нэг хүний амийг аварч буйдаа баярлана. Нэг хүний ард нэг гэр бүл, нэлээдгүй хамт олон, найз нөхөд гээд олон хүнийг би жаргалаар хооллож байна.
Сарны гэрэл
Нимгэн хөшигийг үл тоон айлын цонхоор нэвт тусан гэрэлтэхэд би нэгэн бүсгүйн уян турьхан нурууг гийгүүлж орхилоо. Учраад удсангүй шинжтэй хос залуусын үүлэн борооны ажлын гэрч болчихож байгаад дасчихсан тул ихэд тоосонгүй. Биe биeнийхээ биeийг илэн таалан, үнсэж озоод ч ханаагүй тул залуугийн хувцсийг тайчин өөртөө уусгаж эхлэв. Залуусын оволзсон их хүсэл бүсгүйн гийнах дуу, залуугийн цээжиндээ багтаж ядсан амьсгаагаар эцэст нь сая л нэг ханасан бололтой залуу бүсгүйн хажууд хэвтэж баруун гараа дэрлүүлэн зүүн гараараа бүсэлхийгээр нь зөөлөн тэвэрч харин бүсгүй залуугаа урамшуулан хэдэн үг хэлэхийн сацуу цээжийг нь налан хэвтсээр нэг мэдэхэд хамтдаа зүүдний eртөнцөд морилж амжлаа.
Үргэлжлэл бий . . .
Үүнээс олон гэрэл бий тэдгээрийг бага багаар цаашид хуваалцах болно

Comments

Popular posts from this blog

10 жилийн дараах өөртөө бичих захидал

Анхны хайрын түүх