Гутал

Үнэтэй, хямдхан, урт, богино, намхан, өндөр өсгийтэй гээд төрөл бүрийн
гуталнууд  дэлгүүрийн лангуун дээр өрөөсөн чигээрээ хажуугаар зөрж өнгөрсөн хүмүүсийн гар бас харцанд элэгдэж шинэ гэдэг утгаа бага багаар алдсаар хэн нэгэнд худалдагдах үед анхных шигээ байж чадаагүйдээ сэтгэл дундуур ч нөгөө талаар одоо л нийтийн биш хэн нэгний гэх тодотголтой болж буйдаа сэтгэл ханамжтай байлаа. Гэтэл худалдаж авсан хүн маань эрэгтэй байсан тул ихэд гайхаж байтал намайг бэлэгний хайрцганд  их л сэтгэл гарган эвтэйхэн хийгээд аваад гарав. Хэсэг хугацааны дараа хайрцгийг нээж намайг харсан тэр бүсгүйн нүдийг би хэзээ ч мартахгүй байх аа. Бяцхан охинд удаан хугацаанд нэхсэн бяцхан хав гөлөгийг харж буй мэт хайрын оч гялалзлаа . . .
Би энэ харцыг марталгүй удаан хугацаанд туулах замын хүнд хэцүү, хол ойрыг үл харгалзан  тэр бүсгүйн бяцхан хөлийг гэмтээж өвтгөлгүй хүссэн газарт нь итгэл төгс хүргэж чадах унаа мэт байхыг хичээж билээ. Миний хичээл зүтгэл талаар болж эхлэв. Учир нь тэр бүсгүй намайг муухай замаар явахдаа өмсдөг байж  сайхан газар очиход өөр нэгийг сонгож өмсдөг байлаа. Үүнд гомдоллох эрх надад байхгүй учир нь би эзэндээ хайртай. Орхиж явж чадахгүйгээс хойш энэ хэвээрээ л түүнийг хамгаалахын тулд өөрийгөө элээж явах тавиландаа эвлэрч суух нь миний жаргал.
Үүнтэй хүний амьдрал ялгаа бараг л үгүй болжээ. Цаг үргэлжид хажуудаа байх нэгнийг бусдад сайхан харагдахгүйгээс болж орхидог, эд зүйлсээ ч сонгохдоо өөртөө тохирох, эвтэйхэнг биш бусдын хувьд сайхан гэх тодотголтойг сонгож байна. Бренд, тренд түр зуурых л байдаг. Хүний амьдрал насан туршынх гэдгээ мартах хэрэггүй.
Зовлонг нь хуваалцах залууг, түрийвчийг чинь зузаалах залуугаар солихгүй байгаарай.

Comments

Popular posts from this blog

10 жилийн дараах өөртөө бичих захидал

Гэрэл

Анхны хайрын түүх