Эгэл


Шуналаа дарж чаддаггүй улс төрч байгаад яах юм бэ
Харин түүний оронд
Шалаа арчин суух орцны жижүүр байсан дээр

Хар санаа агуулан төрд гараад яах юм бэ
Харин түүний оронд
Хөрсөө бордон цэцэг тарих цэцэгчин байсан дээр

Хээл хахуулиар амьдардаг өндөр албан тушаалаар яах юм бэ
Харин түүний оронд 
Хоёр идэж хоосон хонохгүй хөх захтан байсан дээр

Олны анхааралд өртсөн алдартан байгаад яах юм бэ
Харин түүний оронд 
Олон хүнд тусалдаг буяны ажилтан байсан дээр

Архи тамхинд мансуурсан баяны хүүхэд байгаад яах юм бэ
Харин түүний оронд
Айраг бүлж, тараг бүрсэн харц ардын хүү байсан дээр

Хар усанд амьдралаа зольсон хүн байгаад яах юм бэ
Харин түүний оронд 
Хүчирхэг, хийморьтой чоно болсон минь дээр

Сэтгэлийн шуналаа угааж
Сайхан сэтгэлийг усалж
Үнэн зөвийг тэтгэж
Буян хишгийг дэлгэрүүлж
Хүүхэд нялхсийг хүмүүжүүлж
Суу билгийг нээж чадаж л байвал тэрбумтан байтугай хүн байхаас ч татгалзаж байна

Comments

Popular posts from this blog

10 жилийн дараах өөртөө бичих захидал

Гэрэл

Анхны хайрын түүх