Оюутан

Цаг хугацааг би илэрхийлж бас хэмжиж чадахгүй. Зөвхөн нэг зорилгод тэмцэж буй байдлаар нь багцлан тухайн хугацаанд өөрийгөө үнэлж бас бусадтай харьцуулан баримжаалж чадна. Өнөөдөр бол эдгээрийн нэг багц болох бакалаврын зэрэг горилох сүүлийн хичээлийн, сүүлийн шалгалтын өдөр. Одоо бодогдох зүйл нь дүн биш одоо миний толгойд юу үлдсэн бэ? гэх асуулт л байна.
4 жил. Хэн ч сонссон их гэж хэмжигдэх энэ хугацаанд бид юу хийж бүтээв?
Хүний хажууд ичэхгүйхэн хэлчих хэдэн гайгүй инфляцитай дүн, хичээл хийх цаг, найзуудтай уулзах боломжоо хазаарлуулан оролцсон хэдэн тэмцээн, судалгааны ажил л байх шив дээ л гэж бодтол үнэндээ . . .
Өглөө 7,40 байсан ч 16.0 байсан ч хичээлдээ хоцрохгүй очдог хариуцлагатай байдал, гэрийн даалгавар, семинараа чадхаараа оролдож нухаад суудаг хичээл зүтгэл, бие даалт, шалгалтаа бусдаас авч хуулбарлахгүй, хуулахгүй өгдөг ухамсартай байдал, ямар ч ааш араншинтай хүмүүстэй эв түнжинтэй байж гараасаа ажил гаргачих нийтэч зан, мөрөөддөг зүйлээ зорилго болгоод түүнийхээ төлөө хичээдэг тууштай зан, ойлгосон хичээлээ бусдад зааж, харилцан ярилцдаг тусч зан, багш, ажилтан, удирдах ажилтан, үе тэнгийн найз нөхөд бүгдэд нь өөрийгөө илэрхийлж харилцах харилцааны чадвар, бие даалтаа хамгаалж пресентац, илтгэл тавихдаа бусдын өмнө нүүр хагарах өөртөө итгэлтэй байдал, буруу зүйл хийснийхээ төлөө шүүмжлүүлж, хэдэн үг сонсож түүнийгээ ухааран засаж залруулдаг ухаалаг байдал, хэмжээлшгүй их мэдлэгийн хэсэгхэн үзүүрийг атгачихаад бусдад саймширдаггүй даруу төлөв зан  энэ бүхэн миний гэлтгүй оюутан гэх тодотголтой таны өөрөө ч анзаараагүй байхад олж авах хийж бүтээсэн гэхээс илүүтэй хэвшиж дадсан гайхалтай зүйлс юм шүү.
Нэг удаагийн муу үйлдэл чинь зуршил болоод үлдчих вий. Засаж залруулахад хэцүү тул эртнээс биеэ хичэээ яв. Хичээлээ таслах сэдэл байгаа бол хэзээ нэгэн цагт тасална. Нэг тасалвал дахиад л таслана. Шалгалтаа хуулах сэдэл байгаа бол хэзээ нэгэн цагт хуулна. Нэг хуулаад сурчихвал байнга л хуулна. Ийм маягаар хэдий хүртэл таны муйхрал үргэлжлэх бол. 

Юуны тулд сурч байгаа билээ, үүний тулд би яах ёстой вэ? гэдгээ оройтхоосоо, алдахаасаа өмнө бодоод, өөртөө тусгаад, хэрэгжүүлээд аваарай. 

Comments

Popular posts from this blog

10 жилийн дараах өөртөө бичих захидал

Гэрэл

Анхны хайрын түүх