Posts

Гутал

Image
Үнэтэй, хямдхан, урт, богино, намхан, өндөр өсгийтэй гээд төрөл бүрийн гуталнууд  дэлгүүрийн лангуун дээр өрөөсөн чигээрээ хажуугаар зөрж өнгөрсөн хүмүүсийн гар бас харцанд элэгдэж шинэ гэдэг утгаа бага багаар алдсаар хэн нэгэнд худалдагдах үед анхных шигээ байж чадаагүйдээ сэтгэл дундуур ч нөгөө талаар одоо л нийтийн биш хэн нэгний гэх тодотголтой болж буйдаа сэтгэл ханамжтай байлаа. Гэтэл худалдаж авсан хүн маань эрэгтэй байсан тул ихэд гайхаж байтал намайг бэлэгний хайрцганд  их л сэтгэл гарган эвтэйхэн хийгээд аваад гарав. Хэсэг хугацааны дараа хайрцгийг нээж намайг харсан тэр бүсгүйн нүдийг би хэзээ ч мартахгүй байх аа. Бяцхан охинд удаан хугацаанд нэхсэн бяцхан хав гөлөгийг харж буй мэт хайрын оч гялалзлаа . . . Би энэ харцыг марталгүй удаан хугацаанд туулах замын хүнд хэцүү, хол ойрыг үл харгалзан  тэр бүсгүйн бяцхан хөлийг гэмтээж өвтгөлгүй хүссэн газарт нь итгэл төгс хүргэж чадах унаа мэт байхыг хичээж билээ. Миний хичээл зүтгэл талаар болж эхлэв. Учир нь тэр...

Гэрэл

Image
Лааны гэрэл Үдшийн бүрий болж саяхан асаасан гэрэлд  хонь, хургаа ялгаж байгаад орж ирсэн балчир хүүхдүүд, гүүгээ сааж, гүү барьчихаад орж ирж байгаа гэрийн эзэд, гэр дээр гаргасан хавтантай ааруулаа хурааж  буй буурай эмээ, айраг бүрж, эмээлийн тохом өнгөлж буй өвөө бүгд хоолны цаг болсон тул ширээний ард өөр өөрсдийн адуу, цэцэг, нохой гэх мэт зурагтай аяганууддаа аягалаад удаагүй байгаа хоолоо ойр зуурын өөрсдийн өдрийн бүхий л паян, ойр зуурын бэлчээр, цаг агаар, нөхцөл байдлаа хуваалцан бяцхан үрсийн шаагих чимээг хачираа болгон амтархан хооллож дуусаад буцаад л өөр өөрсдийн хуваөрьт ажлаа хийхээр одоцгооно. Анивчдаг гэрэл Ажилдаа дарагдаж, даргадаа зэмлүүлсэн ажилчин шоргоолжнууд, шалгалтуудаа өгч дуусаад сэтгэл нь амарсан хүний тооноос хасагдсан оюутнууд, гэртээ өдөр бүр гэрийн ажил, хоол унднаас өөр зүйл хийгээд залхсан эмэгтэйчүүд, биe физиологийн шаардлагаа хангах гэсэн залуучууд төрөл бүрийн л хүмүүс цугласан байхад зарим нь энд өөр өөрсдийн ажил үүргээ биeлүүлж...

Цаг хугацаа

Image
Ooriinhoo tsagiig unelj sur. Chi l unelehgui bol hen chinii tsagiig hamgaalj haramlaj suuh bilee. Ooriin tsagiig busdad hudaldaj bolno. Ugaasaa hun bur tegej l mongo oldog. Ghdee uhaalag humuus ene tsagiig hund hudaldaj bgaa ch tuhain zuilees oort heregtei zuiliig ni tuuj awah moljuurtei ajliig songoj baidag. Tertee tergui ene amidraldaa neg ni tsagaa hudaldaj neg ni tuhain tsagiig hudaldaj awch niigem. Baychuud oorsdiin tsagiig ooriin husel moroodoldoo hudaldsan terniihee hariud odoo busdiin tsagiig hudaldaj awch ooriin husel moroodloo bodit bolgood suuj baina. Humuusiin ylgaa ni tsagaa hudalddag uu, tsagiig hudaldaj awdag uu eswel tsagaa hudaldsan ch oort heregtei zuildee tsagaa hudaldaj bnuu gedegt l gol ylgaa ni bgaa ym. Ta ali ni we bodood neg uzeerei. Ene tsagiig ymr ch hariu tolborguigeer awah erhtei humuus gj bii ter bol sain naizuud, ger bul bas hamgiin chuhal ni boloh bolowsroliig olgoh bagsh ym. Bi tsagaa hereggui zuild zartsuulahiig husdeggui, baga gej chamlaltgui as...

Цонх

Image
Ene agshind gerel ni untraalttai bgaa ailuud bugd hungui gsen ug bish. Teglee gd bugd huntei ch gsn ug bish. Gerel ni asaalttai bailaa gd zaawal dotor ni hen negen bgaa gsn ch ug bish. Magadgui uuniig medehiin tuld bi tuhain aild orj baij l gagtshuu medej chadna. Getel tanihgui hunii huwid nadad uuniig medeh bolomj barag l ugui. Neg l torgon agshingaar ongotshon harsan zuileeree dotorhiig ni sn medeh met yrih ni bas l tohiromjgui. Uuntei negen adil busdiin dotor ni orj uzsen met tedniig dugneh bas shuumjleh ni tanihgui, tanidag ch hangalttai dotno bish hunii hiih uildel, heleh ug bish gdgiig sanaj bai.

09.01

Amidral hemeeh nomnii dahin neg shine bulegee ehluulj bgaa oyutnuuddaa surlaga hodolmoriin amjilt husey. Sain golchtoi ghees iluutei sain medlegtei bol Saihan humuuseer bus sain humuuseer ooriigoo hureeluul Shuumjleed zogsoh bus shuugeed tungaaj bod Bodood ywah bish bodit bolgood hiij sur Bodlogogui ugiig bus bodit baidlaar handaj bai Buhimdaad sanaashrah bish setgeed temtsej bai Chinii hiih zuil erdoo l ene. Nomiin chin buleg ymar baihiig busad humuus helj medehgui chinii hicheel zutgel haruuldag ym shuu.

Оюутан

Цаг хугацааг би илэрхийлж бас хэмжиж чадахгүй. Зөвхөн нэг зорилгод тэмцэж буй байдлаар нь багцлан тухайн хугацаанд өөрийгөө үнэлж бас бусадтай харьцуулан баримжаалж чадна. Өнөөдөр бол эдгээрийн нэг багц болох бакалаврын зэрэг горилох сүүлийн хичээлийн, сүүлийн шалгалтын өдөр. Одоо бодогдох зүйл нь дүн биш одоо миний толгойд юу үлдсэн бэ? гэх асуулт л байна. 4 жил. Хэн ч сонссон их гэж хэмжигдэх энэ хугацаанд бид юу хийж бүтээв? Хүний хажууд ичэхгүйхэн хэлчих хэдэн гайгүй инфляцитай дүн, хичээл хийх цаг, найзуудтай уулзах боломжоо хазаарлуулан оролцсон хэдэн тэмцээн, судалгааны ажил л байх шив дээ л гэж бодтол үнэндээ . . . Өглөө 7,40 байсан ч 16.0 байсан ч хичээлдээ хоцрохгүй очдог хариуцлагатай байдал , гэрийн даалгавар, семинараа чадхаараа оролдож нухаад суудаг хичээл зүтгэл , бие даалт, шалгалтаа бусдаас авч хуулбарлахгүй, хуулахгүй өгдөг ухамсартай байдал, ямар ч ааш араншинтай хүмүүстэй эв түнжинтэй байж гараасаа ажил гаргачих нийтэч зан, мөрөөддөг зүйлээ зорилго болгоод т...

10 жилийн дараах өөртөө бичих захидал

Юун түрүүнд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе чиний ардаа үлдээсэн өнгөрсөн үеэс мэндчилж байна.  Яг одоо би хаана байна вэ?  Мөрөөдөж байсан компанийхаа урд нь машинаа байрлуулчихаад ажлын өрөө рүүгээ алхаж байна уу, “Болор цом” наадмын шүүгчээр сууж байна уу, баяр баясгалан болсон бяцхан хүүгээ цэцэрлэгээс нь авчихаад гэр лүүгээ тэмүүлж байна уу, хувийн сургуулиа байгуулчихсан хүүхдүүдийн инээд цалгисан өргөөний эзэн болчихсон зогсож байна уу эсвэл бүр хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх ажилд гар бие оролцоод сэтгэлдээ итгэлийн галыг бадамлуулан сууж байна уу? Эдгээрийн аль нэг нь таарч байвал оюутан цагтаа тодорхойлсон зорилго мөрөөдлөө бодит байдал болгохоор тэмүүлж бас хөдөлмөрлөж чадсан байна гэж магтах нь зүйтэй байх. Тэртээ 10 жилийн өмнөх БИ одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хариулахад хэцүү байж магадгүй тиймээс өнгөрсөн үеийн Би-г тодорхойлъё. Хичээл болгоныг өөрийнхөө чадах чинээгээрээ суралцдаг хөдөлмөрч, үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа клубээ сургуульдаа нэр хү...